БИОМЕТРИКСИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА



Title:Today’s  biometrics and its future trends


                Б.Батмягмар
ШШҮХ-ийн Стратеги хөгжлийн бодлогын
 хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа

Batmyagmar .B
Chief, Department of Policy and Strategic development
National Institute of Forensic Science, Mongolia

            Товч агуулга: Орчин үеийн технологийн хөгжлийн үр дүнд янз бүрийн техник хэрэгслийг зохион бүтээснээр өндөр зэрэглэлийн мэдээллийг бидэнд олгосноор амьдралыг хялбар болгож байна. Гэсэн хэдий ч аливаа технологийн инноваци нь түүний хэрэглэгчдэд нуугдмал аюулыг учруулдаг. Хамгийн том аюул нь хүний хувийн мэдээлэлийг хулгайлах явдал юм. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс “нууц үг” болон нэвтрэх карт ашигалсаар ирлээ. Гэсэн ч “нууц үг”-ээ алдах, картыг алдах буюу хуурамчаар дууриалган хий явдал гарсан. Кибер аюулгүй байдлыг сайжруулах үйл явц нь “Биометрикс”-ийг бий болгохд хүргэсэн.

Abstract: In today's society, advances in technology have made life easier by providing us with higher levels of knowledge through the invention of different devices. However, each technological innovation harbors the potential of hidden threats to its users. One major threat is theft of private personal data and information. As digital data become more prevalent, users try to secure their information with highly encrypted passwords and ID cards. However, the misuse and theft of these security measures are also on the rise. Taking advantage of security flaws in ID cards result in cards being duplicated or counterfeited and being misused. This increasing battle with cyber security has led to the birth of biometric security systems.
           
             Удиртгал
            Анх 19 дүгээр зууны хийгдсэн судалгааны үр дүнд хувь хүний хурууны хээний онцлогууд нь давтагддаггүй чанарыг нээснээр 20 зууны эхэн үеэс гэмт хэргийг илрүүлэхэд гарын хээ ашиглах болсон. Эхэн үедээ гарын хээг тос ашиглан цаасан дээр буулган авч дардасны санг бүрдүүлж, өсгөгч шил ашиглан харьцуулдаг байснаа 1960 оноос тосгүй гарын хээ авах “live scan” үүсэж, 1970-ээд оноос гарын хээг автоматаар адилтгах  AFIS систем нэвтэрч түргэн хугацаанд адилтгах боломж нээгдсэн. 2002 оноос алганы дардсыг авч харьцуулж эхэлсэн. 2005 оноос нүүр төрхөөр адилтгах системийг ашиглаж эхэлсэн байна. Гарын хээний автомат харьцуулах систем буюу AFIS систем нь 21-р зуунд хөгжлийн шинэ шатанд гарч Биометрийн адилтгалын систем / BIS/ болон өргөжиж байна. Энэ шинэ систем нь гарын хээнээс гадна алганы хээ, нүдний солонголог бүрхэвч, дүр төрх таних зэрэг үйлдлүүдийг хийдэг болсон байна. Мөн ДНХ-ийн харьцуулалтын систем бий болсон байна.
            Мөн биометрийн шинж тэмдгүүдийг ашиглах ямар нэгэн орох хориотой зүйл рүү нэвтрэхэд өргөнөөр ашигладаг боллоо. Хилийн цагаачлалын алба, гааль, иргэний бүртгэл мэдээлэл зэрэг улсын байгууллагаас гадна хувийн секторт байр руу нэвтрэх, цагийн бүртгэлийг хийх, компьютерийн мэдээллийн сан руу орох, тодорхой төхөөрөмжийг ашиглах зэрэг маш өргөн хүрээгээр ашиглаж эхэллээ.
           
            Үндсэн хэсэг
            Олон улсын стандартчлалын байгууллага ISO нь “Биометрикс” /Biometrics/ гэдэг үгийг хувь хүнийг түүний биологийн болон зан үйлдлийн шинж чанарыг ашиглан автоматаар таних үйл ажиллагааг хэлнэ гэсэн байна. Биометрикс нь  хувь хүнийг адилтгаж болох онцлог шинж байдлуудаар адилгал хийх болон аливаа зүйл рүү нэвтрэх зорилгоор ашигладаг олон төрлийн технологиудыг хамруулж болно. Биометрикс нь ямар нэгэн мэдрэгч төхөөрөмж, мэдээллийг хадгалах компьютер болон программ хангамжаас бүрддэг.
            Биометриксийн төрлууд:
            Биотетриксийг физиологийн болон зан үйлдлийн гэсэн 2 үндсэн төрөлд  хуваагдана.
Физиологийн төрөлд дүр төрх, гарын хээ, гарын геометр, нүд, ДНХ-ийн биометрикс, зан үйлдлийн төрөлд дуу авиа, гарын үсэг зэрэг ордог байна.


1.            Гарын хээны биометрик/fingerprint biometrics/ нь хамгийн анх ашиглагдаж ирсэн бөгөөд хөгжлийнхөө нэлээд өндөр түвшинд хүрсэн. Гарын хурууны хээний битүү, гогцоо, нуман гэсэн 3 үндсэн  нь бүлэгт хуваагддаг гарын арьсны бичил товгоргууд дээр онцлог цэгүүдээр харьцуулан хүний дахин давтагдашгүй шинж байдлыг илтгэдэг юм.

2.            Нүдний солонголог бүрхэвчийн биометрик /Iris biometrics/- Энэ нь хүний нүдний урд хэсэг хүүхэн харааний эргэн тойронд байдаг солонголог бүрхэвчийн зураглалыг сканердаж санд бүртгэгдсэн бусад зураглалуудтай харьцуулдаг. Маш хялбар, хурдтай бас үр дүн сайтай.
3.            ...
4.            Нүдний торлог бүрхэвчийн биометрик/Retinal biometrics/- нүдний дотор байрлах торлог бүрхэвчний зураглал нь дахин давтагдашгүй байдаг тул мөн биометрт ашиглаж эхэлсэн боловч өргөн тархаагүй байна.


5.            Дүр төрх таних биометрик/ Face recognition/- сүүлийн үед өргөн тархаж байгаа биометриксийн нэг төрөл бөгөөд хүний нүүрний нүд, хамар, уруул зэрэг эрхтхэнгүүдийн хэмжээ, байрлал, харилцан байрлалууд нь дахин давтагдашгүй бөгөөд зайнаас шууд харьцуулалт хийж болох хамгийн хялбар биометрикс юм.


6.            ДНХ-ийн биометрик /DNA biometrics/- Энэ төрөл нь хамгийн найдвартай харьцуулалтыг гаргадаг боловч цаг хугацаа их зарцуулдаг, хөрөнгө шаардлагатай, заавал хүнээс дээж авдгаараа хууль сахиулах байгууллагаас бусад олон нийтэд тэр бүр хэрэглэгддэгүй.


7.            Дуу авианы адилтгал/voice recognition/- Хүний дуу авиа нь хувь хүнд онцлог байдаг бөгөөд шүүх шинжилгээний практикт 1980 аад оноос туршиж нэвтрүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд хувийн секторт мөн ашиглаж эхэлсэн байна.


8.            Гарын үсгийн биометрикс /signature biometrics/ – гар бичмэл гарын үсгийг шүүх шинжилгээний практикт олон жил өргөнөөр ашиглаж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд гарын үсгийг харьцуулдаг биометрик шинээр гарч ирээд хувийн секторт илүү ашиглаж байна.

9.            Гарын геометрээр таних/ hand biometrics/- хүний гарын геометрийн хэмжээсүүд нь бас онцлог байдлаг бөгөөд энэ хэмжээсүүдээр биометрикийн адилтгалыг хувийн секторт түлхүү ашигладаг болсон байна.


Биометриксийг ашиглаж байгаа салбарууд:
1.         Төрийн байгууллагууд:
·         Иргэний цахим үнэмлэх
·         Жолооны үнэмлэх,
·         Нийгмийн даатгал, халамж үйлчилгээ,
·         Хил болон пасспортын хяналтын албад
2.         Шүүх шинжилгээний салбарт
·         Цогцос таних,
·         Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаа,
·         Террорист үйл ажиллагаан дах адилтгал,
·         Эцэг эх тогтоох болон сураггүй алга болсон хүүхдийг тогтоох
3.         Бусад салбарт:
·         Байгууллагын байр, өрөө тасалгаа руу нэвтрэх, хамгааллтай хаалга, сейф онгойлгох ,
·         Компьютерийн сүлжээнд нэвтрэх,
·         Електрон мэдээллийн аюулгүй байдал,
·         Е-худалдаа
·         Интернэт рүү нэвтрэх,
·         АТМ машин ашиглах
·         Банкны төлбөрийн карт,
·         Эрүүл мэндийн бүртгэл,
·         Зайн сургалт

            Биометриксийн давуу талууд:
1.        Хувь хүнийг шууд адилтгана,
2.        Хулгайлахад маш хүндрэлтэй,
3.        Авсаархан боловч хаягдах тохиолдол гардаггүй,
4.        Хэрэглэхэд хялбар, хүндрэлгүй,
5.        Оновчтой

            Биометриксийн ашиггүй тал:
1.    Өртөг өндөр,
2.    Төгс болоогүй учир алдаа заах явдал гардаг,
3.    Нүдээ сканердуулахад айдас төрөх,
4.    Хоолой өвдөх, хөгшрөх зэргээс хоолойны өнгө өөрчлөгдөх,
5.    Хуруугүй болох эсвэл,  хурууны арьс гэмтсэнээс танихгүй болох,
6.    Хувийн нууцыг алдах боломжтой.
            Биометрикс нь цаашдаа улам болосронгуй болон хөгжихийн хажуугаар хүний үнэр, хүний биеийн шингэн, ДНК, чиний хэлбэр, тархины бичлэг зэрэг шинэ шинэ төрлүүд гарч ирэн хөгжих хандлагатай байгаа билээ.

            Дүгнэлт
            Биометриксийн өнөөгийн хөгжлийн хандлагад дараах дүгнэлтүүдийг өгөхөөр байна. Үүнд:
·         Биометрикс нь маш үр дүнтэй болохоо харуулсан бөгөөд түүнийг цаашид улам боловсронгуй болгох шаардлагатай байна.  
·         Биометриксийн хөгжил нь технологийн хөгжлөөс шууд хамаарч байна.
·         Технологийн өртөг өндөр байгаа нь биометриксийн салбаруудыг улам өргөнөөр ашиглах боломжийг хааж байна.
·         Хувь хүний мэдээллийг хадгалах асуудал хурцаар тавигдаж байгаа учир мэдээллийн аюулгүй байдлыг улам боловсронгуй болгох шаардлагатай байна.

            Санал
·         Монгол улсад хууль сахиулах үйл ажиллагаанд гарын хээний автомат системийг өргөтгөж хүний царай болон нүдний солонголог бүрхэвчээр адилтгадаг болгох. ОХУ-ын Папилон фирм энэ шинэчлэлийг хийж байгаа.
·         Байгууллага руу нэвтрэх, мэдээллийн санг ашиглах зэрэг нууцлалтай холбоотой зүйл рүү нэвтрэх зэрэг үйл ажиллагаандаа биометриксийг төрийн байгууллагуудад нэвтрүүлэх,
·         Гарын хээгээр мэдээлэл олгодог үйлчилгээг төрийн үйлчилгээний бүхий л салбаруудад өргөнөөр нэвтрүүлснээр иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломжийг олгох.

Ном зүй
·                [Lai. 2011] Lifeng Lai, Sui Wai Ho and H. Vicent Poor "Privacy Security Trade-Offs in Biometric Security Systems  No.1, March 2011
·                [Jain, 2004] Jain, A.K.;Ross, A.;Prabhakar, S.;"An introduction to biometric recognition"Date: Jan. 2004
·                [Jain, 2006]Jain, A.K.; Ross, A.; Pankanti, S., "Biometrics: a tool for information security" Date:June 2006
·                [Maestre, 2009] Sandra Maestre, Sean Nichols "DNA Biometrics", 2009
·                [Reid, 2011] Paul Reid, "Biometrics for network security", Pearson Education Inc., 2004,
·                [Cransor, 2005] Lorrie Faith Cranor, Simson Garfinkel, "Security and usability: designing secure systems that people can use", O'Reilly Media, Inc., 2005,
·                Mosdorf, 2006] Khalid Saeed-Jerzy Pejas-Romuald Mosdorf, "Biometrics, Computer Security, Systems and Artificial Intelligent Applications", S pringer-Verlag Berlin Heidelberg 2006,
·                [Woodward, 2001]John D. Woodward (Jr.), United States. Army, Arroyo Center "What concerns do biometrics raise and how do they differ from concerns about other identification methods?" Army biometric applications: identifying and addressing sociocultural concerns, 2001
« Дараах

« Өмнөх
Өмнөх »

Дараах »

Та бүртгэлгүй бол Anonymous-г сонгон сэтгэгдлээ үлдээнэ үү.

Сэтгэгдэл бичсэнд баярлалаа