МОНГОЛЫН ШҮҮХ ШИНЖЭЭЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

                                               Монголын шүүх шинжээчдийн холбоо  ГҮ ТББ-ын үүсгэн
                                                 байгуулах хурлын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн
                                                                     01 тоот тогтоолын хавсралт №1


                         МОНГОЛЫН ШҮҮХ ШИНЖЭЭЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. “Монголын Шүүх Шинжээчдийн Холбоо” /цаашид “Холбоо” гэх/ нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ хэлэлцээр, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах, сайн дурын гишүүнчлэлтэй, өөрөө удирдах ёсны, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” байна.
1.2. Санаачлагчид хуралдаж байгууллага байгуулах шийдвэр гаргасан өдрөөс үүсгэн байгуулсанд тооцно.
1.3. Холбоо нь Монгол Улсад шүүх шинжилгээ зүйн салбарыг хөгжүүлэх, шүүх шинжээчдийн мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, туршилт, судалгаанд дэмжлэг үзүүлэх, олон улсын шүүх шинжилгээний байгууллагуудтай харилцаа тогтоох, тогтоосон харилцааг бэхжүүлэх болон хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллага юм.
1.4. Байгууллагын оноосон нэр: Монгол хэлээр “Монголын шүүх шинжээчдийн холбоо”, англи хэлээр “Mongolian Association of Forensic Experts” гэж тус тус нэрлэнэ.
1.5. Холбоо удирдах зөвлөлөөс баталсан бэлгэдэл, албан хэргийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
1.6.   Холбоо өөрийн тамга, тэмдэг, цахим хуудас, хэвлэл, харилцах данстай байна.
1.7. Шүүх шинжээчдийн холбоо нь “Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо 15-12 тоот” хаягт байрлана.

Хоёр. Байгууллагын тогтолцоо

2.1. Холбоо нь удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал, гишүүдээс бүрдэнэ.
2.2.    Холбооны үйл ажиллагааг удирдах зөвлөлийн хуралдаанаар хэрэгжүүлнэ.
2.3. Холбоо нь удирдах зөвлөлийн 3 гишүүнээс бүрдсэн хяналтын хороотой байхаас гадна бусад чиглэл хариуцсан хороодтой байж болно.
2.4.   Удирдах зөвлөлийн хурлыг ээлжит болон ээлжит бусаар зохион байгуулна.
2.5.    Удирдах зөвлөлийн ээлжит хурал нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.
2.6. Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдааныг удирдах зөвлөлийн дарга болон удирдах зөвлөлийн гурваас доошгүй гишүүний саналаар хуралдуулж болно.
2.7.    Бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн шийдвэрээр зарлан хуралдуулж болно.
2.8. Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 хувь хуралд оролцсоноор хуралдааны ирцийг хүчинтэйд тооцно.  
2.9. Удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол байна. Удирдах зөвлөлийн тогтоолд удирдах зөвлөлийн дарга, удирдах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

Гурав. Холбооны удирдлага

3.1.            Удирдах зөвлөл

3.1.1.      Удирдах зөвлөл нь холбоог удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй, хамтын удирдлагын нэгж байна.
3.1.2.      Удирдах зөвлөл нь 9 ба түүнээс дээш гишүүнтэй байна.
3.1.3.      Удирдах зөвлөлийг үүсгэн байгуулагчдын шийдвэрээр сонгож, зөвлөлийн хурлаар батална.
3.1.4.      Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байна.
3.1.5.      Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

·                              - Удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх
·                              - Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
·                             -  Холбооны ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг батлах,  өөрчлөн байгуулах, татан буулгах
·                            - Холбооны жилийн төсвийг хэлэлцэж батлах
·                            - Гишүүдийн татварын хэмжээг тогтоох
·                           - Холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаа хууль, дүрэмд нийцэж буй эсэхэд хяналт тавина
·                          - Дүрэмд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх

3.2.            Удирдах зөвлөлийн дарга

3.2.1.      Удирдах зөвлөлийн даргыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
3.2.2.      Удирдах зөвлөлийн дарга нь Монгол Улсад шүүх шинжилгээ зүйн салбарыг хөгжүүлэх, шинжээчдийн мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, туршилт, судалгаанд дэмжлэг үзүүлэх, олон улсын шүүх шинжилгээний байгууллагуудтай харилцаа тогтоох, тогтоосон харилцааг бэхжүүлэх зэрэг хуульд заасан бусад чиг үүргийг бодлогоор дэмжиж ажиллана.
3.2.3.      Удирдах зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах, хуралдаанаар хэлэлцэх асуудал, дарааллыг тогтоох, хуралдааныг даргалах;

3.3.            Гүйцэтгэх захирал

3.3.1.      Гүйцэтгэх захирлыг зөвлөлийн хурлаар хэлэлцэж гурван жилийн хугацаагаар сонгоно.
3.3.2.      Гүйцэтгэх захирал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
·                             -  Холбооны гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
·                            -  Холбооны санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх, Удирдах зөвлөлөөс баталсан төсөв, зөвшөөрлийн хүрээнд холбооны мөнгө, эд хөрөнгийг захиран зарцуулах;
·                           - Холбооны дүрэм, журмаар олгосон бусад эрх;

Дөрөв. Холбооны гишүүнчлэл

4.1. Холбооны гишүүнчлэл нээлттэй бөгөөд гишүүнээр элсэх, гишүүдийн дагаж мөрдөх журмыг удирдах зөвлөлийн хурлаар батална.
4.2. Холбоо нь “Хүндэт гишүүн”-тэй байж болно.


Тав. Холбооны хөрөнгө, санхүүжилт, тайлан тооцоо

5.1.  Холбоо өөрийгөө санхүүжүүлэх үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна.
5.2.  Холбооны хөрөнгө нь эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгө байна.
5.3.  Холбоо нь гишүүдийн татвар, бүртгэлийн хураамж, бэлэг дурсгалын зүйл, хандив тусламж, дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, төсөл хэрэгжүүлэх зорилгоор төсвөөс олгосон хөрөнгөөр санхүүжинэ.
5.4.  Холбоо санхүүгийн тайлан гишүүдэд ил тод байх бөгөөд хагас жил, жилийн эцсийн тайланг нийт гишүүдэд албан ёсоор мэдээлнэ.

Зургаа.  Холбоог татан буулгах

6.2. Холбоог татан буулгах шийдвэрийг Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3-оос доошгүй гишүүдийн саналыг үндэслэн Удирдах зөвлөлийн хурлаас гаргана.

Долоо. Дүрэм хүчин төгөлдөр болох

7.1. Энэхүү дүрмийг 2014 оны 09 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.                                   
« Дараах

« Өмнөх
Өмнөх »

Дараах »

Та бүртгэлгүй бол Anonymous-г сонгон сэтгэгдлээ үлдээнэ үү.

Сэтгэгдэл бичсэнд баярлалаа