Шүүх шинжилгээ-шүүх эмнэлгийн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага


“Магистр докторын сургалтанд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, арга зам” хэлэлцүүлэг

Сэдэв: Шүүх шинжилгээ-шүүх эмнэлгийн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага

            Хураангуй.
Монгол улсад Шүүхийн шинжилгээний байгууллагын хүний нөөцийн бодлогын нэг чухал анхаарах зүйл бол шинжээч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн түвшинг байнга дээшлүүлэх, тэднийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд оролцуулах бүхий л нөхцөл боломжийг хангах, энэ чиглэлээр системтэй бодлогыг хэрэгжүүлэх явдал юм.
            Шүүхийн шинжилгээний байгууллага нь үүнийг дангаар хэрэгжүүлэх боломж байхгүй учир тодорхой боловсролын байгууллагууд, тухайлбал ХСИС, ЭМШУИС болон бусад их дээд сургуулийг түшиж хамтарч хэрэгжүүлэх шаардлага байгаа юм.
            Энэ салбарт хэрэгжүүлж эхэлсэн зарим ажлууд байгаа боловч цаашид үргэлжлүүлэн хийх ажлууд байна.
            Оршил
Монгол улсад шүүх шинжилгээний байгууллага үүсэн бий болоод 70 жил болж байна. Гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлох баримтыг бүрдүүлж хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа болон иргэн, захиргаа, арбитрын шүүхэд маргааныг таслан шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ.  Байгууллагаар дурдвал
-       Цагдаа,
-       Бүх шатны шүүх,
-       Прокурор
-       Авилгалтай тэмцэх газар,
-       Тагнуулын ерөнхий газар,
-       Улсын Бүртгэлийн ерөнхий газар, 
-       Хил хамгаалах ерөнхий газар,
-       Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар,
-       бусад

            Шүүхийн шинжилгээний байгууллагын 2014-2019 онд хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөрт байгууллагыг эрдэмжүүлэх, байгууллагад эзлэх магистр, докторын эзлэх хувийг дээшлүүлэх зорилгыг дэвшүүлсэн билээ.
            Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд Хууль сахиулах их сургуультай нягт хамтран ажиллах шаардлагатай юм. ШШҮХ болон ХСИС-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах Санамж бичиг нь тус 2 байгууллагын олон жилийн хамтын ажиллагааг улам бэхжүүллээ.  
            ХСИС нь криминалистикийн шинжээчийн бакалаврын ангийг 2003 онд анх удаа албан ёсоор нээснээс хойш 10 жилийн 2013 онд шүүх шинжилгээ зүйн магистрын ангийг нээн элсэлт авлаа. Энэ ангид криминалистикийн шинжээчээс гадна хими, биологи, физик болонг шүүх шинжилгээний бусад чиглэлийн шинжээч шинжээч нар элсэн орох боломж нээгдлээ.
            Харин шүүх эмнэлгийн чиглэлээр ажиллахад мэргэжлийн багш, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг гаргахад ЭМШУИС-тай хамтран ажиллах шаардлага үүсэж байна.
            Судалгаа
            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд өнөөгийн байдлаар 172 криминалистикийн шинжээч болон мэргэжилтэн, 69 шүүх эмч,  лабораторийн 15 шинжээч, эдийн засгийн 4 шинжээч ажиллаж байна. Үүнээс 5 доктор, 50 магистрын зэрэгтэй байна.
            Одоогоор ХСИС-ийн докторантурт 4, магистрантурт – 20, ЭМШУИС-ийн докторантурт 3, магистрантурт-7, бусад сургуулийн магистрантурт – 9 суралцаж байна. Эдгээрээс ХСИС-д суралцаж суралцагчид зөвхөн шүүх шинжилгээ зүй гэсэн тодотголтойгоор зэрэг хамгаалах юм. Шүүх шинжилгээ зүйн магистр хамгаалсан судлаачид нь цаашид шүүх шинжилгээ зүйн докторыг гадаадад хамгаалах бүрэн боломж нээгдэж байна. Урьд нь шинжээч нар хууль зүйн магистр хамгаалснаар цаашид гадаадад шүүх шинжилгээ зүйгээр доктор хамгаалах боломжгүй байсан. ХСИС-ийн шүүх шинжилгээ зүйн магистр, цаашлбал докторын ангийг нээж, түүнд шүүх эмнэлгийн шинжээч нарыг хамрагдах боломжийг нээснээр тэдгээр шинжээч нарт дээрхийн адил өргөн боломж нээгдэнэ.

ДҮГНЭЛТ, САНАЛ

1.   Шүүх шинжилгээ зүйн докторын ангийг нээх шаардлага үүсэнтэй холбогдуулан энэ ажлыг зохион байгуулах,
2.         Шүүх эмнэлгийн шинжээчийг ХСИС-ийн доктор, магистрын ангид элсэн орох нөхцөл бололцоог бий болгох, үүний тулд ЭМШУИС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх,
3.             Шүүх шинжилгээ зүйн доктор , магистрын ангийн сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцсэн хөтөлбөр болгон боловсруулан хэрэгжүүлэх


ШШҮХ-ийн Стратеги хөгжлийн бодлогын хэлтсийн дарга,
 цагдаагийн дэд хурандаа, докторант Б.Батмягмар
« Дараах

« Өмнөх
Өмнөх »

Дараах »

Та бүртгэлгүй бол Anonymous-г сонгон сэтгэгдлээ үлдээнэ үү.

Сэтгэгдэл бичсэнд баярлалаа